Жемми Миска Баддель гэдэг бол нэг нас зургаан сартай бяцхан хүүгийн
нэр юм. Түүний аав нь ширээний теннисээр хичээллэдэг бөгөөд хүүгээ
бэлтгэлийн зааланд авчирчээ. Ингэхдээ аав нь өөрийгөө хөгжүүлэхээс гадна
бяцхан хүүдээ ч бас теннис зааж өгсөн байна.

Жемми Миска Баддель гэдэг бол нэг нас зургаан сартай бяцхан хүүгийн нэр юм. Түүний аав нь ширээний теннисээр хичээллэдэг бөгөөд хүүгээ бэлтгэлийн зааланд авчирчээ. Ингэхдээ аав нь өөрийгөө хөгжүүлэхээс гадна бяцхан хүүдээ ч бас теннис зааж өгсөн байна. Жемми тэр бүгдийг сурснаар барахгүй аавынхаа цохисон бөмбөгийг оновчтой, хүчтэй цохиж байх аж. АНУ-ын Массачусетс мужийн Плаймаут хотын иргэн Кевин хүүгээ ийнхүү теннист авьяастай болгожээ. Тэд энэ бэлтгэлээ дүрс бичлэг болгон интернэтийн "YouTube" вэб сайтад байршуулахад тэр даруй 680 000 хүн үзэж, маш олон хүн шэйрлэж авсан байна. Магадгүй ирээдүйн ширээний теннисний шинэ аварга Жемми Баддель гэсэн нэртэй байхыг үгүйсгэхгүй. Тэгвэл тэр чинь өнөөх нэг настайдаа бэлтгэл хийж байсан бяцхан хүү гэдгийг санаарай. Ингээд
энд дарж Жеммигийн бэлтгэлийг үзэцгээе.