Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга, мэргэжилтнүүд Ойн тухай хэрэгжилтийг хянах шалгалтыг Алтанбулаг суманд хийжээ. Шалгалтаар хууль бусаар буга агнасан эд мөрийн баримт болох арьс, бугын толгойг илрүүлсэн байна.

Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга, мэргэжилтнүүд Ойн тухай хэрэгжилтийг хянах шалгалтыг Алтанбулаг суманд хийжээ. Шалгалтаар хууль бусаар буга агнасан эд мөрийн баримт болох арьс, бугын толгойг илрүүлсэн байна. Хууль бусаар агнасан бугын толгой зэрэг зүйлийг аймгийн цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасагт хүлээлгэн өгсөн аж. Мөн тус сумын “Баянзүрх” ойн нөхөрлөлийн талбайд их хэмжээний хэрэглээний хуурай мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн байсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, дөрвөн метрийн урттай гуалин 262 ширхэг, татаж цагаалсан мод 140, дундын цагаалга хийсэн мод 115 ширхэгийг бэлтгэсэн байсан аж. Тиймээс эдгээр модыг хэмжиж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Б.Чимэг