Өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 12.00 цагаас циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланг шүүнэ. Хурлыг шүүгч Н.Нарантуяа даргалж, улсын яллагч О.Гэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нарыг оролцуулан хаалттай явуулахаар болжээ.

Өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 12.00 цагаас циркийн уран нугараач охиныг зодсон сургагч багш Г.Энх-Амгаланг шүүнэ. Хурлыг шүүгч Н.Нарантуяа даргалж, улсын яллагч О.Гэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхцэцэг, Н.Цэрэнчимэд, Г.Мандахсайхан нарыг оролцуулан хаалттай явуулахаар болжээ. Түүний шүүх хурал өмнө нь гурван удаа товлогдсон ч өмгөөлөгч ирээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгч хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлоод байсан юм. Г.Энх-Амгалан багшийг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар онц аюултай гэмт хэрэгтэн, түүнчлэн зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж үйлдсэн, мөн 100.2-т зааснаар байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн гэсэн үндэслэлээр буруутгаж байгаа. Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 5-8 жилийн хорих ялаар шийтгэх аж.
Б.Чимэг