Маргаашнаас шатахууны үнэ буурах нь эргэлзээтэй байна
Маргаашнаас шатахууны
үнэ буурах нь эргэлзээтэй байна
Шатахуун импортлогч
компаниуд үгсэн хуйвалдаж бензиний үнийг нэмсэн нь үнэн болохыг засгийн газраас
томилсон ажлын хэсэг олон нийтэд зарласан. Эдгээр компаниудын тусгай
зөвшөөрлийг хүчингүй болгож, 10 тэрбум төгрөгөөр торгоно гэж байсан ч
хэрэгжүүлэх эсэх нь одоог хүртэл бүрхэг хэвээр байна. Харин МҮЭХ-ынхон үнийн
хөөрөгдлийг эсэргүүцэн жагссаны үр дүнд энэ сарын 8-ны өдрөөс шатахууныг хуучин
үнээр нь зарахаар болгосон. Харин маргааш шатахууны үнэ хуучин хэвэндээ орох
үгүй нь эргэлзээтэй байна. Энэ талаар МҮЭХ-оос асуухад “Шатахууны үнийг
нэмсэний дараахан байгуулагдсан ажлын хэсэг судалгаа хийж хуучин үнээрээ зарах
боломжтой гэсэн дүгнэлтэд хүрсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ
авахгүй, тэгсхийгээд өнгөрөөхийг хичээж байна. Валютын ханшийг тогтворжуулж,
НӨАТ-ыг өөрчилж асуудлыг шийдэж болно. Иргэн бүрийн амьдралд шууд нөлөөлж буй
энэ хүнд асуудлыг шийдэхэд тийм ч түвэгтэй биш “Зах зээлийн бодит тооцоо
судалгаан дээр үндэслэн үнээ нэмсэн. Бидэнд үнэ бууруулах боломж байхгүй.
Валютын ханшийг бууруулж, НӨАТ-ыг өөрчлөх замаар үнийн асуудлыг зохицуулж
болно” гэж байна. Хэрвээ шатахууны үнийг тохирсон хугацаандаа бууруулахгүй бол МҮЭХ үнийг бууруулах
талаар дахин эсэргүүцэл зарлаж, дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдэж
байгаа юм.
Т.Хулан