Ажилд оруулж өгнө хэмээн мөнгө залилах хэрэг их гарч байгааг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс анхааруулж байна. Тус цагдаагийн хэлтэст “Намайг уул уурхайн компанид ажилчнаар оруулж өгөхөөр жуулчилсан.

"Ажилд оруулж өгнө" хэмээн мөнгө залилах хэрэг их гарч байгааг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс анхааруулж байна. Тус цагдаагийн хэлтэст “Намайг уул уурхайн компанид ажилчнаар оруулж өгөхөөр жуулчилсан. Тэгээд нөгөө компани дээр нь очихоор “тийм ажил байхгүй” гэх юм. Үүнийг тодруулж өгөөч” гэсэн гомдол цөөнгүй ирсэн байна. Уг гомдлыг шалгахад бүлэг этгээд хуйвалдан иргэдийг залилдаг болох нь тогтоогджээ. Мөн үйл ажиллагаа явуулж байгаад хаагдсан уул уурхай компанийн нэрийг барьж, залилан хийж байгаа аж. Одоогоор уул уурхайн компанид ажилд оруулна хэмээн 500 гаруй иргэнийг 100-500 мянга хүртэл төгрөгөөр залилсан нь тогтоогдсон байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг