УИХ болон орон нутгийн сонгуулийг хамт явуулах нь зөв гэж үзжээ
УИХ болон орон
нутгийн сонгуулийг хамт явуулах нь зөв гэж үзжээ
Өнгөрсөн 24 цагт манай
сайт УИХ болон орон нутгийн сонгуулийг хамт явуулах нь зөв эсэхийг уншигчдаасаа
асуулаа. Уг санал асуулгад нийт 763 хүн оролцсон байна. Тэднээс 31,8 хувь буюу
246 хүн “Тиймээ, нэг сумаар хоёр туулай буудна” гэж хариулжээ. Харин тэдэнтэй
бараг л тэнцүү буюу 28 хувийг эзэлж буй 213 хүн “Үгүй. Нэг сонгуулиа сайн
явуулж чадахгүй байж” гэж хариулсан бол 24,2 хувь буюу 183 хүн “Зөв бурууг нь
хэлж мэдэхгүй байна” гэжээ. Харин үлдсэн 16,1 буюу 121 хүн “Тиймээ, энэ жилдээ
явуулаад зөв бурууг үзье” гэж хариулжээ. Та
манай дараа дараагийн санал асуулгад идэвхтэй оролцож, өөрийн байр суурийг олон
нийтэд хүргээрэй.