NBA-н домог болсон тоглогч Скотти Пиппен Монголд ирэхээр болжээ. Монгол улсын ерөнхий сайдын санаачилгаар хэрэгжүүлж буй “Мөрөөдлийн баг” хөтөлбөрийн хүрээнд түүнийг урьжээ.

Скотти Пиппений хувьд алдарт Майкл Жордантай хамт “Чикаго Буллс” багт хүчин зүтгэдэг байсан бөгөөд нийт зургаан удаа Үндэсний сагсан бөмбөгийн аварга болж байсан. Мөн 1994 онд “Бүх одод”-ын тоглогчийн үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртэж байсан юм. Түүний талаар алдарт дасгалжуулагч Фил Жэксон: “Майкл бол манай багийн онооны машин, харин Скотти манай багийн хөдөлгөгч хүч” гэж хэлж байсан билээ. Юутай ч сагсан бөмбөг сонирхогчдийн хувьд, тэр тусмаа Буллсын дэмжигчдийн хувьд сайхан мэдээ болж байна.
Б.Ням