Өнгөрсөн хоногт Нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 12 дуудлага иржээ. Дуудлагын дагуу шуурхай бүлэг 105, Аврах, гал унтраах арав, 26, 29, 34, 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид очиж ажилласан байна.

Өнгөрсөн хоногт Нийслэлийн Онцгой байдлын газарт гал түймрийн 12 дуудлага иржээ. Дуудлагын дагуу шуурхай бүлэг 105, Аврах, гал унтраах арав, 26, 29, 34, 63 дугаар ангийн аврагч, гал сөнөөгчид очиж ажилласан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд 3х5 метрийн хэмжээтэй байшингийн дотор тал, дээврийн хэсэг шатжээ. Аврах гал унтраах аравдугаар ангийн нэгдүгээр тасаг галын голомтот ажиллан, зургаан сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан байна. Мөн Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн нэгдүгээр гудамжинд байшин шатаж, Аврах гал унтраах 10 дугаар ангийн нэгдүгээр тасаг ажиллан, 7х11 метрийн хэмжээтэй байшингийн тааз, дээврийн хэсэг шатаж байсныг унтрааж, 30 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан аж.
Б.Чимэг