Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Нарантуул худалдааны төвийн ард талын нүхэн гарцад гал гарчээ. Гарцын хажууд байсан хур хог шатсанаас ийнхүү гал гарсан байна.

Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, Нарантуул худалдааны төвийн ард талын нүхэн гарцад гал гарчээ. Гарцын хажууд байсан хур хог шатсанаас ийнхүү гал гарсан байна. Өчигдрөөс эхлэн Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2012 оны 14 тоот тушаалын дагуу Улаанбааар хотын бүх дүүргүүдэд гамшиг осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх чиглэлээр удирдамжийн шалгалтыг эхлүүлээд байгаа. Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллага, томоохон үйлчилгээний төв, шатахуун түгээх станц, айл өрхүүдээр шалгалтыг хийж, гарсан зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж, хугацаат үүрэг өгч хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.
Б.Чимэг