Улаанбаатар үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус хүйтэн байна. Даралт өдөртөө буурна.

Улаанбаатар үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 6-11 метр. 16-18 градус хүйтэн байна. Даралт өдөртөө буурна. Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Төвийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говийн нутгийн зүүн, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул голын сав газраар 18-23 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.