Их Хүрээг Нийслэл Хүрээ гэж нэрлэсний 100 жилийн ойд зориулан
“Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид энэ сарын 18-нд 17.00 цагт “Хүрээ Хорвоо”
ардын дуунаас үүдэлсэн аялгуут жүжгийг тоглох гэж байна. Тус жүжигт хүрээний
гангацуул, лам нар, иргэд болоод 1910-аад оны аж байдал, үйл явдлыг харуулсан ардын дуунууд
эгшиглэнэ. Жүжгийн зохиолыг Төрийн шагналт,
Соёлын Гавьяат зүтгэлтэн Д.Төрбат бичиж, зөвлөхөөр Урлагийн Гавьяат зүтгэлтэн
Л.Эрдэнэбулган, ерөнхий найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Л.Эрдэнэбаатар,
уран сайхны удирдагчаар Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс нар ажиллажээ.
“Хүрээ Хорвоо” жүжгийн цомнол
Тэртээ 1912 онд Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас Богд хаанд өргөх
бичиг барьсан байна. Үүнд Их хүрээ болбоос манай Монгол Улсын эзэн Богд хааны
гэгээн залран суугаа бүгдээр бараалхан ирэх чухамхүү үндэс охь манлай газар
мөн. Олон улсын хаадын суугаа хотыг цөм, Нийслэл хэмээх нэр өргөмжлөх ёсон
бүхийн тулд, үүнээс урагш элдэв албаны бичиг зэрэгт Нийслэл хүрээ хэмээн бичиж
явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг хуудас хавчуулж хичээнгүйлэн айлтгав.
Ийнхүү зарлиг гуймуй хэмээсэн Богд хаан зарлиг гуйсан ёсоор болгогтун үүнийг
хичээнгүйлэн дагаж Сангийн зэрэг дөрвөн яамнаа мэдтүгэй хэмээжээ. Ийнхүү олноор өргөгдсөний тэргүүн он өвлийн сүүл сарын хорин хоёронд
Их Хүрээг Нийслэл Хүрээ хэмээжээ.
Жүжгийн гол дүрд:
Д.Баасанжав /Соёлын тэргүүний ажилтан/
Б.Батболд /Соёлын тэргүүний ажилтан/
Б.Эрдэнэсаруул
Д.Ширмэнтуяа /Гавьяат жүжигчин/
О.Анхчимэг
М.Анхтуяа /Соёлын тэргүүний ажилтан/
А.Давааням /СУИС-ийн оюутан/
Д.Ариунбаатар /Соёлын тэргүүний ажилтан/
Ч.Дорж
Т.Баяраа /Гавьяат жүжигчин/
Б.Эрдэнэсаруул
С.Отгонбаатар
Олны хэсэгт: СУИС-ийн уртын дууны дөрөвдүгээр курсын оюутнууд.