Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр дэх “Оюутолгой” төслийн гэрээт “CIS” ХХК-ны ажилчдын байрладаг хэсгийн хашаанд иргэн З гэгч нь боомилсон байдалтай нас барсан хэрэг гарсан билээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны шөнө Өмнөговь аймгийн Ханбогд
сумын нутаг дэвсгэр дэх “Оюутолгой” төслийн гэрээт “CIS” ХХК-ны ажилчдын
байрладаг хэсгийн хашаанд иргэн З гэгч нь боомилсон байдалтай нас
барсан хэрэг гарсан билээ. Тухайн үед түүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэн З-г хятад ажилчид зодож амь насыг нь хохироосон хэмээн цацагдаж байсан юм. Тиймээс аймгийн цагдаагийн хэлтсээс шалгаж, прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан байдаг. Гэвч мөрдөн байцаалтын явцад түүнийг зодож, амь насыг нь хохироосон асуудал тогтоогдоогүй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүнийг санаатай алах” болон “Амиа хорлоход хүргэх” гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Б.Чимэг