Кабелийн ба хиймэл дагуулын телевизийн технологийн олон улсын үзэсгэлэн Москвад болж байна. Үзэсгэлэн өчигдөр, өнөөдөр хоёр өдөр болж байгаа ба 500 орчим компани телевизийн ирээдүйг хэлэлцэхээр цугласан байна.

Кабелийн ба хиймэл дагуулын телевизийн технологийн олон улсын үзэсгэлэн Москвад болж байна. Үзэсгэлэн өчигдөр, өнөөдөр хоёр өдөр болж байгаа ба 500 орчим компани телевизийн ирээдүйг хэлэлцэхээр цугласан байна. “Тоот нэвтрүүлэг ба Стратеги-2015” гэсэн сэдвээр голчлон хэлэлцэх юм. Эхний ээлжинд 2015 он гэхэд Оросын айл бүр үнэ төлбөргүй 18 тоот суваг ба НD чанарын нэгэн сувгийн нэвтрүүлгийг хүлээж авах боломжтой болох юм. Харин өнөөдөр “Их тоо” үндэсний шагнал гардуулах ёслол болох бөгөөд шилдэг телевизийн суваг, оператор,технологи, тоног төхөөрөмжийг шалгаруулах юм байна.
Б.Ням