Монгол тэмээний баяр Сайншандад болно

Дорноговь аймагт “Монгол тэмээ 2012” наадам энэ сарын 10-наас 12-ны хооронд зохиогдох гэж байна. Хоёр жилд нэг удаа болдог уг наадмыг аймгийн засаг даргын тамгын газраас зохион байгуулж байгаа аж. Тус наадмаар тэмээн поло тэмцээн, хурдан тэмээ, шилмэл ингэ, буур, буухиа тэмцээн, тэмээтэй сайхан хос шалгаруулах уралдаан болох юм байна. Таван хоногийн өмнө Өмнөговь аймгийн “Ингэний айрагны баяр 2012” болж өнгөрсөн. Үүнд нийт 15 сумын 100 гаруй тэмээчин оролцжээ.
Т.Хулан