Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөрийг салгаж, шинээр Бор-Өндөр сум байгуулахаар боллоо.


Хэнтий аймгийн Дархан сумаас Бор-Өндөрийг салгаж, шинээр Бор-Өндөр сум байгуулахаар боллоо. Засаг захиргааны нэгжид нэгдсэн өөрчлөлт оруулалт хийх ёстой, төсвийн мөнгө үрсэн бас нэг сумаар яах вэ гэсэн олон шүүмжлэл гарч байсан ч Хэнтий аймгаас нэр дэвшсэн гишүүдийн санаачилсан төсөл өнөөдөр батлагдаж байна. Дархан сум 1908 хүнтэй ч газар нутгаараа Бор-Өндөрөөс 3,6 дахин том аж. Харин Бор-Өндөр нь 9311 хүнтэй, газар нутгаар бага юм байна. Сумын ИТХ-ын 25 гишүүний 21 нь Бор-Өндөрөөс сонгогджээ.