“Алтан жаал” буюу Челсигийн цэрэг Фернандо Торрес “Атлетико мадрид” багт ирж магадгүй болоод байна.

“Алтан жаал” буюу Челсигийн цэрэг Фернандо Торрес “Атлетико мадрид” багт ирж магадгүй болоод байна. Тэрээр Атлетикод тоглож байгаад 2004 онд Английн “Ливерпүүл” клубт 38 сая еврогоор ирж, улмаар өнгөрсөн жилийн өвлийн наймааны цонхоор “Челси” клубт 58.5 сая еврогоор зарагдсан. Харин “Челси” Торресийн зарагдах үнийг 50 сая евро гэж заагаад байгаа ч, түүнийг Атлетикогийн тоглогч Фалкаогоор солих магадлал ч өндөр байгаа гэж Испанийн сонин хэвлэлүүд бичиж байна. Фалкаогоор Торресийг солилцвол “Челси”-гийн зүгээс Торрес+бэлэн мөнгө гэж байгаа юм. Торресийг солих тухай яриа нь өөрийнх нь муу тоглолттой холбоотой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэрээр “Челси”-д ирснээсээ хойш 33 тоглолт хийж ердөө гуравхан гоол оруулаад байгаа нь багийн удирдлагууд болон хөгжөөн дэмжигчдийн урмыг хугалсан хэрэг болоод байгаа юм.
Б.Ням