Японы нэг сая гаруй иргэн H3N2 вирусээр халдварлажээ

Япон улсын 47 мужид А хүрээний H3N2 вирусээр нэг сая гаруй хүн халдварлажээ. Халдвар авсан иргэдийн ихэнхи нь хүүхэд бөгөөд дийлэнх нь дөрвөөс доош насныхан байгаа юм байна. Японы халдварт өвчний Үндэсний хүрээлэнгийн мэдээлснээр А хүрээний H3N2 ханиад сүүлийн таван жилд дахин илэрч байгаа нь энэ юм байна. Японтой зэрэгцэн Балбын зүүн хэсэгт орших Сансари, Илам тойрогт шувууд олноор үхжээ. Зөвхөн Сансарид гэхэд нэг сарын дотор хоёр мянган тахиа, мөн бүс нутгийн фермд найман мянган тахиа үхсэн байна