Сансрын станц хооронд зорчигч зөөж, тойрог замаар зорчигчдыг аялуулах
боломжтой сансрын такси бүтээхээр НАСА хэд хэдэн компанид санал тавиад
байна.

Сансрын станц хооронд зорчигч зөөж, тойрог замаар зорчигчдыг аялуулах боломжтой сансрын такси бүтээхээр НАСА хэд хэдэн компанид санал тавиад байна. Энэ нь хамгийн багадаа дөрвөн хүний суудалтай байх бөгөөд сансрын тойрог замд дор хаяж гурван өдөр аялаж чадахуйц хүчин чадалтай байх ёстой аж. Тэд нэг сансрын таксинд 300-500 сая доллар төсөвлөн байна. Жилийн дараа гэхэд сансрын таксины загвар, дизайн, техникийн үзүүлэлтүүд нь бүрэн бэлэн болсон байх шаардлага тавьж байгаа гэж Олон улсын сансрын станц төслийн ажилтан мэдэгдсэн байна. НАСА 2017 он гэхэд сансрын аялалыг олон нийтэд нээлттэй, хүртээмжтэй болгоно гэж амлаж байгаа. Мөн эхний ээлжинд сансрын тойрог замаар аялахын тулд 400 сая доллар төлөх нь боломжтой эсэх талаар судалгаа явуулж байна. АНУ энэ төслийг амжилттай хэрэгжүүлж чадвал улсын төсөвт багагүй мөнгө оруулж, ажлын байр ч нэмэгдэх тул Засгийн газар нь ихэд дэмжиж байгаа юм.