Английн хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Фабио Капелло өнөөдрөөс шигшээ багийн дасгалжуулагчийн ажлаа орхиж буйгаа илэрхийллээ.

Үүнээс болж Фабио Терриг өмөөрсөн олон зүйлийг ХМХ-үүдээр ярьсан. Юутай ч английн шигшээг дасгалжуулан ОУ-ын хэмжээний 42 тоглолт хийхдээ 28 ялж, 8 тэнцэж, 6 хожигдож английн шигшээгийн түүхэнд 2 дугаар дайнаас хойш хамгийн өндөр амжилтыг үзүүлээд байсан дасгалжуулагч ажлаа өглөө. Харин дараагийн дасгалжуулагчаар хэн тодрох нь тун сонирхолтой бөгөөд хамгийн өндөр магадлалтай нь “Тоттенхэм” клубын менежер Харри Реднапп юм.
Б.Ням