
Энэ сарын 13-нд 12 дугаар хороо, 15-нд 13 дугаар хороо, 17-нд 14 дүгээр хорооны иргэд төрийн үйлчилгээг явуулын нэг цэгээс авах боломжтой. Тус үйл ажиллагааны үеэр иргэдийн өргөдөл гомдол, санал хүсэлтийг хүлээн авч, хууль зүйн туслалцаа, зөвлөгөө өгөх, жижиг дунд үйлдвэрлэлийн зээлийн талаарх танилцуулга, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх, явуулын худалдаа үйлчилгээний талаар мэдээлэл, төрсний гэрчилгээ, гэрлэлтийн бүртгэл зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.
Мөн урлагийн тоглолт сонирхуулж, эрүүл мэндийн талаарх зөвлөмж тараан, дүрс оношлогоо, сахар, цусны даралт үзэх, явуулын эмийн сан, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ, зөвлөгөө өгөх юм байна.
Харин дүүргийн Татварын хэлтэс өөрөө явагч болон автотээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын татвар хураалтын үйлчилгээ, сургалтын төлбөр болон орон сууцны хөнгөлөлт, чөлөөлөлтийн талаарх үйлчилгээг иргэдэд хүргэхээр төлөвлөжээ.
Б.Чимэг