“Анод” банкны хэрэгт өнгөрсөн арваннэгдүгээр сард мөрдөн байцаалтад буцсан. Учир хэд хэдэн хүнийг нэмж шалгах болсон юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн “Мон Уран”-ы захирал Б.Наранхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.

“Анод” банкны хэрэгт өнгөрсөн арваннэгдүгээр сард мөрдөн байцаалтад буцсан. Учир нь хэд хэдэн хүнийг нэмж шалгах болсон юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сараас эхлэн “Мон Уран”-ы захирал Б.Наранхүүг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Харин саяхнаас “Гацуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбатыг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна. Түүнийг мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-аар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эрүүгийн хуулийн 150.3-т Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.
Б.Чимэг