Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд орших “Сумо” супермаркетад хулгайч оржээ.

Сүхбаатар дүүргийн есдүгээр хороонд орших “Сумо” супермаркетад хулгайч оржээ. Хэргийг шалгахад, дэлгүүрийн манаач Чингэлтэй дүүргийн есдүгээр хорооны иргэн 28 настай эрэгтэй Э гэгч тухайн үед дэлгүүр манаж байхдаа хаалгыг нь эвдэн 17 нэр төрлийн 2 сая төгрөгний бараа хулгайлсан байна. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг