Хайр сэтгэлээ хайж олохоос илүү яаж хайрлаж, хамгаалах вэ гэдэг хүн бүрийн амьдралд хариулахад хэцүү асуулт болж байдаг. Хэчнээн боловсролтой байсан ч гэр бүлийн амьдрал нь тогтворгүй хүмүүс олон бий. Дэлхийд дээгүүрт бичигддэг эрчүүдийн “GQ” сэтгүүл гэрлэлтийн 10 алтан дүрмийг тодорхойлжээ.

2.Хэзээ ч дүр үзүүлэх хэрэггүй.
3.Шүүмжлэхээс илүү сайн талыг нь хэлж, урам өгч байх.
4.Найз нарынх нь дэргэд түүний тухай сөрөг утгатай зүйл бүү ярь. Хувцсаа индүүдэхгүй өмсдөг, хоол хийж чаддаггүй гэх мэтээр муулж эхэлвэл тэр танд өдөржин гомдох болно. Дахиж найзуудтай чинь уулзахаас аль болох зайлсхийнэ.
5.Хэзээ ч орондоо ууртай орж болохгүй.
6.Хайртай гэж хэлэх нэг л боломжийг бүү өнгөрөө. Алдаагаа ойлгосон бол тэр дор нь уучлалт гуй.
7.Өөрийн гэрлэлтээ бусадтай харьцуулах хэрэггүй. Бүх зүйл харагдаж байгаа шигээ байдаггүй.
8.Зугаац, гэхдээ хамтдаа.
9.Маргаж болно. Гэхдээ “хэзээ ч үгүй”, “дандаа” гэсэн үг хэрэглэх байх. Салалтын тухай бүр ч дурсах хэрэггүй.
10.Гэрлэлт бол рингэн дээрх тэмцээн биш. Тиймээс эхнэр/ нөхрөө 100 хувь хайрлаж байж өөрийгөө хайрлуулна гэдэг дүрмийг мартаж болохгүй.