Их аварга Д.Дагвадоржийг хүн хутгалж гэмтээсэн, тэр хэргийнхээ дагуу цагдаагийн газар дуудагдаж байгаа гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэлүүдээр толгой дараалан гарч байгаа. Олныг гайхашруулаад буй энэ хэргийн талаар их аварга Д.Дагвадоржоос сэтгүүлч утсаар холбогдон тодруулахад “Одоогоор би Сингапурт явна. Ирэх даваа гаригт Монголдоо очно. Бодоход ч сэтгэл сэвтмээр мэдээллийг яагаад надтай холбож гаргаад байдаг юм болоо! Арай дэндлээ шүү дээ. Тайван амьдармаар байна. Сар шинийн баяр болох гэж байхад бэлгэ дэмбэрэлгүй юм сонсох таатай байх уу, Хэн, хаанаас, ямар зорилгоор ингээд байгааг очиж байгаад олно” гэж хариулжээ.
Т.Энхэлээ