Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаагаа явуулдаг
“Тавантолгой” компанийн ажилчдын байран дахь Усан оргилуурын цахилгаанд
цохиулж гурван настай Г.Золбаяр, 10 настай А

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд үйл ажиллагаагаа явуулдаг
“Тавантолгой” компанийн ажилчдын байран дахь Усан оргилуурын цахилгаанд
цохиулж гурван настай Г.Золбаяр, 10 настай А.Зоригтбаатар нар нас барсан
хэрэг гарсан. Уг хэргийг аймгийн прокурорын газраас өнгөрсөн оны
сүүлчээр 229 тоот тогтоолоор “Гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй” гэж үзэн
хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэ талаар аймгийн цагдаагийн газрын Мөрдөн
байцаах тасгийн дарга, цагдаагийн хошууч Л.Энхболдоос тодруулахад ,
“Хэргийг аймгийн прокурорын газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр сэргээж,
мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар аймгийн цагдаагийн газрын мөрдөн
байцаах тасагт ирүүлсэн. Энэ хэрэгт “Тавантолгой” компанийн дөрвөн албан
тушаалтанг эрүүгийн хариуцлагад татаж сэжигтнээр тооцож шалгаж байна”
гэлээ.
Т.Хулан