Адуу болон үхрийн махыг орчин үеийн технологиор амтлан боловсруулсан
махан хатаамлыг худалдаанд гаргаад буй “Хос далай” ХХК бүтээгдэхүүнээ
дотооддоо нийлүүлэхээс гадна Солонгос, Хятад зэрэг улсад экспортлож
байна.

Адуу болон үхрийн махыг орчин үеийн технологиор амтлан боловсруулсан махан хатаамлыг худалдаанд гаргаад буй “Хос далай” ХХК бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлэхээс гадна Солонгос, Хятад зэрэг улсад экспортлож байна. Оюуны өмчийн газрын баталгаатай энэ махан бүтээгдэхүүнээ 50,100, 200 граммаар савлаж “Монголд үйлдвэрлэв 2012” үзэсгэлэнд оролцож байгаа юм. Мөн Номин супермаркет, Номин Хайпермаркет, Sky Их дэлгүүр, Улаанбаатар Их дэлгүүр, UB Mart худалдааны төв болон Оргил, Сансар, Макс, Миний дэлгүүр, Боса, Эвери Дэй зэрэг сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалагдаж байна. Эрүүл ахуйн шаардлага бүрэн хангасан, дэвшилтэт технологиор боловсруулсан тул Цагаан сарын баярын үеэр борлуулалт сайтай байгаа юм.
Сэтгэгдэл (1)