Цахим үнэмлэхийг энэ сарын 20-нд хэвлэнэ

Шинэчлэгдсэн бүртгэлд хамрагдсан Монгол Улсын иргэн бүрт цахим үнэмлэх олгохоор болсон. Дөрвөн зэрэглэлийн 14 нууцлалтай, тухайн хүний талаарх мэдээллийг багтаасан цахим иргэний үнэмлэхийг хэвлэх туршилтын ажил 14 хоногийн хугацаанд үргэлжилсэн байна. Иргэдийн цахим үнэмлэхийг энэ сарын 20-ноос эхлэн хэвлэхээр болсон бөгөөд эхний ээлжинд үнэгүй олгох аж. Харъяа дүүрэг дээрээ одоогийн иргэний үнэмлэхээ авч очоод шууд солиулах боломжтой юм байна. Хэвлэх үйлдвэрт нийт 12 хүн ажиллаж, 48 мянган үнэмлэх хэвлэх тооцоотой ажиллаж байгаа гэнэ.