Уэльс залуу Г.Бэйлийг Английн “Тоттенхэм” клуб 2007 онд “Соутхэмптон” клубээс 14.7 сая еврогоор өөрийн эгнээнд нэгтгэсэн. Харин түүнийг ирэх зуны наймааны цонхоор Испаний “Барселона” клуб авахаар оролдох юм.

Уэльс залуу Г.Бэйлийг Английн “Тоттенхэм” клуб 2007 онд “Соутхэмптон” клубээс 14.7 сая еврогоор өөрийн эгнээнд нэгтгэсэн. Харин түүнийг ирэх зуны наймааны цонхоор Испаний “Барселона” клуб авахаар оролдох юм. Түүний үнэ 50 сая еврогоор яригдаад байгаа ч Барса 30-35 сая еврогоор юм уу, эсвэл өөрсдийн ирээдүйтэй залуу тоглогч гэгддэг Исак Кюэнса, Криштиан Телло нарыг наймаанд оролцуулж магадгүй. Харин Г.Бэйлийн хувьд өөрийн багаасаа явх сонирхол төдийлөн их биш байгаа гэнэ. Мөн тэрээр сүүлийн хоёр жил маш сайн тоглож байгаа бөгөөд 120 тоглолтод оролцон 32 гоол, 33 гоолийн дамжуулалт хийгээд байгаа юм. Барса түүнийг өөрийн эгнээндээ нэгтгэж чадвал юу болох бол?
Б.Ням