Богд хааны зарлигаар Нийслэл хүрээ хэмээн өргөмжилсний 100-н жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 192 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж өнгөрлөө.

Богд хааны зарлигаар Нийслэл хүрээ хэмээн өргөмжилсний 100-н жилийн ойд зориулсан улс аймгийн алдар цолтой хүчит 192 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнөө болж өнгөрлөө. Барилдаанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Рагчаа, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Т.Мөнгөнцоож, Д.Батболд, А.Цацабшир, Ц.Содномдорж, Э.Батбаатар, Ө.Даваабаатар, Ө.Бат-Орших, А.Бямбажав, улсын начин И.Ёндонсамбуу, Ц.Лхагвасүрэн, Ж.Отгонбаяр, У.Балжинням, Ду.Батбаяр, Д.Лхагвадорж, Б.Насандэлгэр, Цогзолдорж, Баярмагнай, П.Ганхүү, Л.Гантулга, Нямсүрэн, Ш.Тогтохбаяр, Н.Батзаяа, Б.Батмөнх, С.Багахүү, С.Батсуурь, Б.Гончигдамба, Б.Сумъяа, А.Батмөнх, Б.Амарзаяа, аймгийн хурц арслан Ч.Батчулуун, Р.Пүрэвдагва, Ш.Мөнгөнбаатар тэргүүтэй бөхчүүд зодоглосноос Архангай аймгийн Булган сумын харьяат Монгол улсын заан Дамбын Рагчаа найм даван түрүүлж, Увс аймгийн Улаангом сумын харьяат Монгол улсын харцага Өлзийтогтохын Бат-Орших үзүүрлэлээ.
Б.Ням