ШУТИС-ийн оройн ангид суралцаж буй 5906 оюутанг өдрийн ангийн оюутнаар тооцох асуудал өнөөдөр нэг мөр шийдэгдлээ. БСШУ-ын тушаалд “ШУТИС-ийн бакалаврын ангид элсэн, батлагдсан сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөөр суралцаж буй хавсралтад заасан нэр бүхий оюутныг өдрийн ангийн оюутнаар тооцсугай” гэжээ. Ийн тушаал гарснаар тус сургуулийн II ээлжийн ангийн оюутнууд оюутны тэтгэлгээ авч эхлэх нь. БСШУ-ын сайд Ё.Отгонбаярын зүгээс энэхүү тушаалыг оюутнууд жаг

ШУТИС-д 36 мянга орчим оюутан суралцдаг. Тус сургууль нь 2003 оноос хойш таван жилийн турш буюу 2008 он хүртэл нэг ба хоёрдугаар ээлж гэсэн категориор элсэлт авч, сургалтаа явуулж байжээ. Гэтэл тухайн үед БСШУ-ын сайдаар ажиллаж байсан Н.Болормаа 2008 онд 53 тоот тушаал гаргаж, “Суралцагсдыг өдөр, орой, эчнээ гэсэн категориор ангилна. Нэгдүгээр ээлж, хоёрдугаар ээлж гэсэн категори байхгүй ёсгүй. ШУТИС-ийг хоёрдугаар ээлжийн гэх нэрийн дор оюутан элсүүлэхийг хориглоно. Хоёрдугаар ээлжийн оюутнуудыг оройн анги гэж тооцсугай” гэж заажээ. Ингээд ШУТИС 2008 оноос эхлэн өдрийн ба оройн анги гэж хяналтын тоо өгч эхэлжээ. Гэхдээ тус хоёр ангийн оюутнууд нь суралцах цагийн хуваарь, хичээл заах багш, хичээлийн хувьд ижилхэн хөтөлбөртэй мөр зэрэгцэн суралцдаг аж. Өмнө нь өдөр ба оройн ангийн оюутнууд ялгагдах зүйлгүй суралцаж байсан ч “Хүний хөгжил сан”-гаас оюутнуудад сар бүр 70200 төгрөгийн тэтгэмж олгох болсон цагаас оройн ангийн оюутнууд эсэргүүцлээ илэрхийлэх болсон юм. Учир нь оюутнуудад олгох тэтгэмжийг зөвхөн өдрийн ангид суралцагсдад олгохоор заагаад буй. Гэсэн ч ШУТИС-ийн хоёрдугаар ээлжийн ангийн оюутнууд оюутны тэтгэмжид хамрагдах боломжтой боллоо.