Сири улсын нутаг дэвсгэр дээр Катар болон Британи улсын тусгай албаныхан нэвтэрсэн тухай Израйлын ХМХ-үүд мэдээллээ. Мөн “Интерфакс” агентдагийн мэдээлснээр пүрэв гаригт их буугаар буудаж, Засгийн газрын хүчнийхнийг нисдэг тэргээр дайралт хийсэн Хомс хотын ойролцоо гадаадын тусгай албаныхан байна.

Сири улсын нутаг дэвсгэр дээр Катар болон Британи улсын тусгай албаныхан нэвтэрсэн тухай Израйлын ХМХ-үүд мэдээллээ. Мөн “Интерфакс” агентдагийн мэдээлснээр пүрэв гаригт их буугаар буудаж, Засгийн газрын хүчнийхнийг нисдэг тэргээр дайралт хийсэн Хомс хотын ойролцоо гадаадын тусгай албаныхан байна. Гэхдээ цэргийн ажиллагаа болж буй газруудад Катар, Британийн тусгай албаныхан шууд оролцохгүй байгаа, харин Сирийн босогчдийн зөвлөхөөр ажиллаж байгаа юм байна. Мөн Британи, Катар улсын тусгай албаныхан Ливийн иргэний дайнд Муаммар Каддафийн эсрэг, Үндэсний шилжилтийн зөвлөлийн талд оролцож байсан юм. Нэмж хэлэхэд Сирид 11 сар үргэлжилж байгаа мөргөөлдөөний улмаас НҮБ-ын мэдээлснээр, 6 мянга орчим хүн амиа алдаад байгаа ба Хомс хотын хувьд зэвсэгт мөргөлдөөний гол төв болоод буй юм.
Б.Ням