Өмнөд Солонгосын парламентын тэргүүн Пак Хи Тэ 2008 онд
Үндэсний Их намын тэргүүнд сонгогдохын тулд авлига өгсөн гэж сэжиглэгдэж байсан ба энэ хэргээсээ
болж өчигдөр албан тушаалаасаа огцорлоо.

Өмнөд Солонгосын парламентын тэргүүн Пак Хи Тэ 2008 онд Үндэсний Их намын тэргүүнд сонгогдохын тулд авлига өгсөн гэж сэжиглэгдэж байсан ба энэ хэргээсээ болж өчигдөр албан тушаалаасаа огцорлоо. Бий болсон нөхцөл байдалд Пак харамсаж буйгаа илэрхийлж богинохон мэдэгдэл хийхдээ өөрийг нь авилгын хэрэгт буруутгаж буйг хүлээн зөвшөөрөөгүй юм. Тэрээр 2008-2009 онд намын удирдагчаар ажиллаж, 2010 оноос тус улсын парламентын тэргүүнээр ажиллаж байсан юм.
Б.Ням