“Анод” банкнаас хэрэг мөрдөн байцаалтад буцсанаар Монголын толгой баячууд уг хэрэгт холбогдоод байгаа. Тухайлбал, “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3-аар эрүү үүсгэн шалгаж байгаа юм. Тус зүйл ангид аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэгдэн хариуцсан этгээд завшсан буюу үрэгдүүлсний улмаас бага бус хэмжээний хохирол учирсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Харин эх сурвалжийн мэдээлснээр тус эрхмүүдийн хөрөнгийг ирэх долоо хоногоос битүүмжлэх гэнэ.
Б.Чимэг