ТҮК-ийн ажилчдыг баярлуулна

Интернэт хэрэглэгч залуучууд нэгдэн ТҮК-ийн ажилчдад сэтгэлийн дулаан өглөг бэлэглэхээр шийджээ. Тэд Валентины баяраар “Сэтгэлийн дулаан бэлэглэе” арга хэмжээг зохион байгуулж тохижилт үйлчилгээний ажилчдыг халуун аарц, чанасан адууны махаар дайлж, сэтгэлийн дулаанаар бэлэг барих гэнэ. Энэхүү арга хэмжээг biznetwork.mn , Facebook-ийн хүмүүнлэгийн сүлжээ хуудас, “Цогц шийдэл залуусын оролцоо” ТББ хамтран дөрөв дэхь жилдээ зохион байгуулж байгаа юм байна. Мөн biznetwork.mn facebook.com сайтын хэрэглэгч залуус тэдэнтэй нэгдэхээ илэрхийлжээ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99008160 утаснаас авна уу.