зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

МАХН ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан бүх хүнийг шалгахыг шаардав

2012-2-10
0
ЖИРГЭХ
   МАХН нь үйл ажиллагаандаа ямагт шударга ёсыг баримтлахыг хичээж ирсэн. Харамсалтай нь өнөөгийн төр, засаг, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагынхан шудрага ёсыг уландаа гишгэж, өшөө хонзонд хөтлөгдөн улс төрийн өрсөлдөгчдөө хилсээр хэлмэгдүүлэх бусармаг үйл ажиллагаа явуулж буйг буруушааж, дараах байр сууриа илэрхийлж байна. Үүнд:

Мэдэгдэл

2012 оны 2 дугаар сар 10.                                                                                                                      Улаанбаатар хот.

   МАХН нь үйл ажиллагаандаа ямагт шударга ёсыг баримтлахыг хичээж ирсэн. Харамсалтай нь өнөөгийн төр, засаг, тэдний гар хөл болсон хууль хяналтын байгууллагынхан шудрага ёсыг уландаа гишгэж, өшөө хонзонд хөтлөгдөн улс төрийн өрсөлдөгчдөө хилсээр хэлмэгдүүлэх бусармаг үйл ажиллагаа явуулж буйг буруушааж, дараах байр сууриа илэрхийлж байна. Үүнд:

   1. МАХН ба түүний дарга, Монгол Улсын 3дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг хууль хяналтын байгууллагууд өнөөгийн эрх баригчдын өгсөн хууль бус үүрэг даалгаврын дагуу ямар нэгэн байдлаар хэрэгт холбогдуулах зорилгоор удаан хугацаанд шалгах нэртэйгээр түүнийг өөрийг нь болон гэр бүлийнхэн, ойр дотно ажиллаж байсан болон байгаа хүмүүсийг хомроголон хэлмэгдүүлж байгаа нь нэгэнт тодорхой болсон билээ. Тухайлбал, Н.Энхбаярыг шалгах үйл ажиллагаа явуулах нэрийдлээр хууль бус үйл ажиллагаа өрнүүлэхдээ хууль хяналтын байгууллагынхан өөрсдөө Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн холбогдох заалтуудыг удаа дараа зөрчсөөр байгаа нь тэдгээр байгууллагууд улс төрийн захиалгаар хүмүүсийг хэлмэгдүүлэх буюу ардчилсан нийгэмд байж болшгүй бусармаг үйл ажиллагаа явуулж буйг нотолж байна.
   2. МАХН-ын дарга, Монгол Улсын 3дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг бүтэн 3 жилийн турш бараг тасралтгүй мөрдөн шалгаж байгаа бөгөөд хэрэв тэрээр үнэхээр хууль зөрчсөн бол аль хэдийн тогтоогдох хангалттай хугацаа өнгөрчээ. Гэтэл сонгууль ойртох тусам МАХН-ын нэр хүнд өсч, түүний даргын нэр хүнд өндөр байгаад өнөөгийн эрх баригчид тэвдэн сандарч, тэдний өгсөн хууль бус даалгаврын дагуу ажиллаж байгаа хууль хяналтын байгууллагынхан шалгалтын явцад Н.Энхбаяр нь буруугүй, холбогдолгүй нь тодорхой байсаар байтал түүнтэй холбоотой зохиомол хэргийг хаахгүйн тулд аар саар юмаар хөөцөлдөж, олон хүний ажлыг алдагдуулж, төсвийн ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө үрэгдүүлэх ажиллагаагаа улам эрчимжүүлсээр байна.
   3. Саяхан Авлигатай тэмцэх газраас Н.Энхбаярыг шалгаж байгаа нь улс төрийн зорилгогүй гэж мэдэгдсэн нь чухамхүү улс төрийн зорилгоор түүнийг мөшгин шалгаж байгаагаа цааш нь зохиомол хэрэгт тулган холбогдуулахын тулд улам идэвхжүүлэн үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаагаа баталлаа.
   4. Хууль хяналтын байгууллагын удирдлага нь өөрсдөө өмнө нь элдэв луйвар, авлигад холбогдож байгаагүй, хууль зөрчсөн үйл ажиллагаанд оролцож байгаагүй бол хэн нэгний дарамт, шахалт, барьцаанд оролгүй шудрага байж, мөрдөн байцаах, шалгах үйл ажиллагааг хуулийн дагуу явуулах чадвартай байх нь ойлгомжтой. Харамсалтай нь Ерөнхий прокурор Д.Дорлигжаваас эхлэн хууль хяналтын бусад байгууллагын удирдлагад ажиллаж буй зарим хүн дээрх шаардлагад нийцэхгүй байгаа тул тэд хуулинд захирагдах бус, харин улс төрийн зорилгоор хуулийг захиран завхруулах нь ойлгомжтой байна.
   5. МАХН ба түүний дарга Н.Энхбаяр нь хууль хяналтын байгууллагын хуулийн дагуу явуулж буй аливаа үйл ажиллагааг байнга дэмждэг бөгөөд ялангуяа үнэнийг олж тогтоох гэсэн аливаа оролдлогыг нь хэзээ ч эсэргүүцэж байгаагүй билээ.
  6. Харин улс төрийн  зорилгоор хүнийг хэлмэгдүүлэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хууль хяналтын байгууллагынхны ийм чиглэлийн бусармаг үйл ажиллагааг таслан зогсоохын төлөө хатуу эсэргүүцэн тэмцэх болно гэдгийг дахин мэдэгдэж байна.
   7. Хууль хяналтын байгууллагууд ганцхан Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор онилон шалгаагүй, харин үнэнийг олж тогтоохын төлөө ажиллаж байгаа нь үнэн юм бол түүнийг шалгахын зэрэгцээ шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан бүх хүмүүсийг шалгах нь шудрага ёсонд нийцнэ гэж бид үзэж байна. Үүнд:

•    П.Очирбат - 1992-1997 онууд Анхдугаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан,
•    Н.Багабанди - 1992-1996 онуудад УИХ-ын дарга, 1997-2005 онуудад 2дох Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан,
•    Р.Гончигдорж - 1996-2000 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан,
•    С.Төмөр-Очир - 2001-2004 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан,
•    Ц.Нямдорж - 2005-2007 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан,
•    Д.Лүндээжанцан - 2007-2008 онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан,
•    М.Энхсайхан - 1996-1997 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан,
•    Ц.Элбэгдорж - 1997-1998, 2004-2006 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан,
•    Р.Амаржаргал – 1999-2000 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан,
•    М.Энхболд – 2006-2007 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан,
•    С.Баяр – 2007-2010 онуудад Ерөнхий сайдаар ажиллаж байсан нарыг хуулийн дагуу шалгаж, эдгээр хүмүүстэй холбооотойгоор сүүлийн 20 орчим жилийн хугацаанд яригдаж, бичигдэж байгаа ноцтой асуудлуудын үнэн, худалыг олж тогтоох нь авлига, хээл хахууль, шудрага бус явдалтай тэмцэхэд чухам алхам болно гэж үзэж байна.

Эс тэгвээс хууль хяналтын байгууллагынхан МАХН-ын дарга, 3дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг улс төрийн зорилгоор, заавал хэрэг төвөгт холбогдуулахаар онилон шалгаж байгаа нь давхар нотлогдох нь гарцаагүй.

МАХН нь шудрага ёсыг тогтоохын төлөө цаашид ч идэвхтэй үйл ажиллагаа явуулах болно.


Мэдэгдэл

2012 оны 2 дугаар сар 10.                                                                                                                         Улаанбаатар хот.

    Өнөөгийн эрх баригчид 2008 оны луйврын сонгуулиар гарч ирсэндээ амтшиж, 2012 оны сонгуулиар дахин луйвардаж, өөрсдийнхөө өнөөгийн албан тушаалыг баталгаажуулахыг улайран хөөцөлдөж байгааг МАХН, шудрага ёсыг эрхэмлэгч улс төрийн хүчин, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд нэг бус удаа анхааруулан сэрэмжлүүлж байсан билээ. Үүнтэй холбогдуулж дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

  1. Саяхан МАН-АН-гийн гар хөл болсон Сонгуулийн Ерөнхий Хороо гэгч байгууллага УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшигчийн гаргах зардлын жишгийг тойрог бүрээр тооцон гаргажээ. Энэхүү тооцоотой танилцвал нэг улс төрийн нам, эсхүл эвсэл нь нийтдээ дангаараа 20 орчим тэрбум төгрөг зарцуулахаар болсон байна.
   2.  Энэ тооцоо гэгч нь МАН-АН-гийн хууль бусаар хөрөнгөжсөн олигархуудаас өөр улс төрийн хүчин, шудрага хүн дааж давахын аргагүй зардал мөн бөгөөд тэдний сонгуульд шудрага өрсөлдөж гарах бололцоог хаах гэж цаанаасаа хортойгооор эртнээс бодож төлөвлөсөн увайгүй оролдлого мөн гэж дүгнэж байна.
  3. Энэхүү СЕХ-ны тооцоог дахин нягтлан үзэж, шудрага сонгууль явуулах зорилготой уялдуулан шинээр тогтоохыг шаардаж байна.
  4. УИХ-ын 2012 оны сонгуульд оролцох МАН-АН-гаас өөр улс төрийн хүчин, эсхүл эвсэлд олигархуудаас биш, улсын төсвөөс санхүүжилт өгч, өгсөн санхүүжилтийг тухайн улс төрийн хүчин, эсхүл эвслийн авсан суудалтай нь уялдуулан зохицуулах шудрага зарчмыг хэрэгжүүлж, улс төрийн өрсөлдөөний тэгш нөхцлийг хангах бодлого, шийдвэр гаргахын өнөөгийн эрх баригчдаас шаардаж байна.
   5. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлийн өндөр ёс суртахуун гаргаж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшихгүй тухай гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа бөгөөд өнөөгийн УИХ-д луйврын сонгуулиар шургалсан бүх гишүүдэд хандан Э.Бат-Үүл гишүүний үлгэр дууриалалыг дагаж, УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна. Ингэх нь та бүхний хувьд нэр төрөө цэвэрлэх, монголын ард түмний өмнө үйлдсэн гэмт үйлдлээ цайруула, нийгэмд шудрага ёсыг эгүүлэн тогтооход чухал алхам болно гэдгийг анхааруулж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (182.160.0.55)
    enhbayr gua ta unaagui baisan bol bas l ednii neg baih bailaa unaj baij uhaarav uu ta unsanaa nuhuh gej ulaarch baina uu avilgal gedeg zuiliin undsen suuriig ta tavisan bish uu ih ym medej hutgaj baisanii chin harui hiisen bol shalguulah heregtei haruitslag bas dagah l bolno chi huurai lav garch chadahgui
    2012 оны 02 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    7 цаг 52 мин
  • Н.Учрал: Хил холболтын бүтээн байгуулалтын ажил товлосон хугацаандаа үргэлжилж байгаа
    7 цаг 58 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрөл олгохдоо асуудал үүсгэхгүй байхыг анхааруулжээ
    8 цаг 48 мин
  • Наадмын хуушуур хийх зөвшөөрлийг дүүргүүд олгоно
    8 цаг 54 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    9 цаг 6 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Ус сувгийн удирдах газарт зочиллоо
    9 цаг 10 мин
  • ДЦС-5 төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгох урьдчилсан шалгаруулалтад 3 оролцогч шаардлага хангаж, хураангуй жагсаалтад багтлаа
    9 цаг 58 мин
  • Олон улсын баялгийн сангуудын институцид "Үндэсний баялгийн сан" гишүүнээр элслээ
    10 цаг 6 мин
  • Үндэсний их баяр наадмын тухай хуулийн өөрчлөлтөөр үндэсний нэгдмэл үнэт зүйлийг төлөвшүүлнэ
    11 цаг 12 мин
  • А.Энхтуул: Цаашид шатрын спортыг хөгжүүлэхэд хүчин зүтгэнэ
    11 цаг 46 мин
  • Ардын жүжигчин Аюурзанын Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    11 цаг 52 мин
  • Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарухито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
    11 цаг 55 мин
  • Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар: Таныхаа нэрийг унагаахгүй өдийг хүрлээ гэж аавдаа хэлнэ
    12 цаг 10 мин
  • Бид хоёрын амжилтыг хуваалцаж баяр хүргэдэг Монголчууддаа баярлалаа
    12 цаг 52 мин
  • Хөдөлмөрийн баатар П.Бадарч: Яруу найрагчийн хамгийн сайхан үе бол шүлгээ бичиж дуусгах мөч
    12 цаг 58 мин
  • Нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    13 цаг 11 мин
  • Баяр наадам, амралтын өдрүүдэд аялал зугаалгаар хөдөө, орон нутгийг зорьж байгаа иргэдэд сонор, сэрэмжтэй байхыг зөвлөлөө
    13 цаг 41 мин
  • Н.Золбоо: Наадамд торгон ирээ харуулах сүүлийн хэд хоногийн бэлтгэлээ Сүүж уулын амралтад хийж байна
    13 цаг 58 мин
  • Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо
    14 цаг 22 мин
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
    14 цаг 58 мин
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Монгол тогооч нар дэлхийн аваргын хагас шигшээд оролцох эрхээ авлаа
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
  • ШУУД: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ
  • Б.Энхбаяр: АН хуралд суудаггүй хүмүүсээ татаж ав
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • П.Мөнхтулга: Морин уралдаанд малчдын морь уралдах боломжгүй болсон
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны үндсэн зарчим болох ёстой
  • Б.Батцэцэг: Манай дипломатууд цөөн хүчээр асар их ажлыг амжуулдаг
  • Б.Түвшин: Эдийн засгийн байдлаа алсдаа харж, төлөвлөж чадахгүй байна
  • 115 мянган тул загасны, 60 мянган зэвэг, хадран загасны жараахайг нутагшуулжээ
  • Улсын цолон ойрхон бөх #7: Аймгийн арслан Ц.Төмөрцоож
  • Улсын цолонд ойрхон бөх #1: Аймгийн хурц арслан Д.Алтанцоож
  • Засгийн газрын эмэгтэй сайд нарын ХОМ
  • Төрийн гурван өндөрлөгийн ХОМ
  • Улсын цолон ойрхон бөх #3: Аймгийн хурц арслан Н.Амгаланбаатар
  • Улсын цолон ойрхон бөх #6: Цэргийн заан Б.Батсуурь
  • Ч.Ундрам: Өнөөдөр МУГТ болсон тамирчдад сар бүр 1 сая төгрөгийн урамшууллыг насан туршид нь олгоно
  • Х.Тэмүүжин: Хууль зүйн байнгын хороо яг л шүдгүй арслан шиг байна
  • Г.Дамдинням: Увс аймаг дахь асуудал “Алт” аяны хүрээнд яригдахгүй
  • Ч.Ундрам: Олимпийн төрөлд байдаг спортуудаа төрөөс дэмжих нь зүйтэй
24 баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
  • Хамгийн залуу эмэгтэй МУГТ болж буй Н.Нандинхүсэл гэж хэн бэ?
  • 17 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК