МҮЭХ-ынхон С.Батболдод сануулга өглөө

МҮЭХ-оос эсэргүүцлийн жагсаал хийн байж шатахууны үнийг бууруулж, үнийн хөөрөгдлийг намжаахаар болсон билээ. Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрийг Засгийн газартай хийснээр шатахууны үнийг энэ сарын 8-наас эхлэн буулгаж, хуучин хэвэнд нь оруулахаар болсон. Гэвч хэлсэн цаг хугацаанаас даруй хоёр хоног өнгөрөөд байхад бинзений үнэнд өөрчлөлт орсонгүй. Тиймээс МҮЭХ-ны зүгээс үнэ буулгах ажлыг нэн яаралтай зохион байгуулах тухай санал хүсэлтийг өнөөдөр Засгийн газрын тэргүүнд хүргүүлсэн байна. Засгийн газрын зүгээс 18.00 цагт багтааж ямар нэгэн хариу өгөхгүй бол ирэх даваа гаригт МҮЭХ удирдлагын түвшинд хэлэлцэж дараагийн арга хэмжээг авна гэдгээ мэдэгдлээ.
Т.Хулан