
Алдарт жүжигчин Леонардо ди Каприо өчигдөр шөнө, АНУ-ын цагаар 23:00
цагийн үед нэгэн мэдээллийг твиттертээ нийтэлжээ. АНУ-ын зочид буудал,
сургууль, зоогийн газруудаар өргөн хэрэглэдэг “Ливи” нэртэй ариун
цэврийн цаас бий. Энэ төрлийн ариун цэврийн болон ам арчих зөөлөн цаасыг
Пасео хэмээх ургамлаар хийдэг аж.

Алдарт жүжигчин Леонардо ди Каприо өчигдөр шөнө, АНУ-ын цагаар 23:00 цагийн үед нэгэн мэдээллийг твиттертээ нийтэлжээ. АНУ-ын зочид буудал, сургууль, зоогийн газруудаар өргөн хэрэглэдэг “Ливи” нэртэй ариун цэврийн цаас бий. Энэ төрлийн ариун цэврийн болон ам арчих зөөлөн цаасыг Пасео хэмээх ургамлаар хийдэг аж. Пасео нь хамгийн хурдан ургадаг мод юм байна. Гэтэл эдгээр цаасыг үйлдвэрлэж байгаа нь дэлхий дээр 400 ширхэг үлдээд байгаа Суматрын бар үгүй болоход хүргээд байгаа аж. Америкийн муж Виржиниагаас ч том газар нутгийг эзэлж байсан Суматрын ой 1985 оноос хойш сүйтгэгдэж байна. Дэлхийн байгаль хамгаалах сангаас мэдээлснээр хамгийн том сүлжээ 20 дэлгүүрт хийсэн судалгааны дүнд 20 худалдан авагчийн нэг нь Пасео модны цаас авдаг аж. Тиймээс уг цаасыг худалдан авахгүй байснаар Суматрын 400 барыг амьд үлдэх, үржих боломжийг бий болгоно. Үүнийг алдарт жүжигчин Леонардо Ди Каприо дэмжиж өчигдөр шөнө унтахынхаа өмнөхөн твиттертээ нийтэлсэн байна.