Дэлхийн эргэн тойронд байгаа цас, мөс хайлж байгаагийн улмаас долоон
жилийн хугацаанд далайн түвшин 12 мм хэмжээгээр нэмэгджээ. НАСА-гийн
мэрэгжилтнүүд бүх төрлийг хамруулсан судалгаа явуулсан байна. Эрдэмтдийн
тооцоолсноор манай гарагийн нийт мөсөн давхарга найман жилийн хугацаанд
4.3 их наяд тонноор хайлжээ.

Дэлхийн эргэн тойронд байгаа цас, мөс хайлж байгаагийн улмаас долоон жилийн хугацаанд далайн түвшин 12 мм хэмжээгээр нэмэгджээ. НАСА-гийн мэрэгжилтнүүд бүх төрлийг хамруулсан судалгаа явуулсан байна. Эрдэмтдийн тооцоолсноор манай гарагийн нийт мөсөн давхарга найман жилийн хугацаанд 4.3 их наяд тонноор хайлжээ. Энэ нь АНУ-ын нийт нутаг дэвсгэрийг 46 см өргөнтэй мөсөн давхаргаар хучиж хүрэх хэмжээний мөс аж.
«Жил бүр асар их хэмжээний мөс хайлж байгаа нь далай тэнгисийн түвшинг дээшлүүлж байна. Бидний олж авсан шинэ мэдээллүүд нь дэлхийг хамарсан уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой чухал асуудлуудад хариулт өгч чадна» гэж судалгаанд оролцогсдын нэг болох Колорадогийн их сургуулийн профессор Жон Уар ярьжээ.
Гренланд болон Антарктидад жил бүр 385 тэрбум тонн мөс, харин өндөр уулсын оргилын 148 тэрбум тонн цас мөс нь хайлдаг байна.