Өчигдөр Хятадын Твиттер сүлжээгээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг
Бээжинд явж байгаад халдлагад өртөж амиа алдсан тухай мэдээлэл таржээ.

Өчигдөр Хятадын Твиттер сүлжээгээр Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг Бээжинд явж байгаад халдлагад өртөж амиа алдсан тухай мэдээлэл таржээ. Харин АНУ-ын талаас “Ким Чен Ун нас барсан гэсэн ямар ч нотолгоо байхгүй тул энэ мэдээлэлд 100 хувь итгэх үндэслэлгүй" гэж мэдэгдэж байна. Хятадын Засгийн газар болон Хойд Солонгосын албаны хүмүүс үүнд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Мөн орон нутгийн хэвлэлүүдээр ч ийм мэдээлэл гараагүй байгаа юм.
Хойд Солонгос хаалттай нийгэм учир энэ мэдээллийг үнэн, зөв эсэх мөн ямар сэжүүрээр ийм мэдээлэл цацагдах болсныг тодруулахад саад учирч байна хэмээн АНУ-ын тагнуулын алба мэдэгдэж байна.
Сэтгэгдэл (6)