Өчигдөр АНУ-ын Тагнуулын төв газрын болон Алабама мужийн захиргааны веб сайт хакеруудын халдлагад өртжээ.

Өчигдөр АНУ-ын Тагнуулын төв газрын болон Алабама мужийн захиргааны веб сайт хакеруудын халдлагад өртжээ. Сэтгүүлчид Тагнуулын төв газрын хэвлэлийн төлөөлөгчөөс энэ талаар тодруулахад “Бид яагаад ийм асуудал гарсныг мэдэж байгаа. Шийдэхийн тулд ажиллаж байна” гэсэн тодорхойгүй хариулт өгчээ. Энэ хэргийн хариуцлагыг “Ананимоус” нэртэй хакерийн бүлэг үүрч байгаа бөгөөд тэд Тагнуулын төв газрын веб хуудсанд “CIA- Танго бүжгийн довтолгоо” гээд доор нь өөрсдийн бүлгийн нэрээ бичсэн байна. Харин Алабама мужийн хувьд цагаачдын эсрэг хатуу хуулиа өөрчлөхийг сануулж ийм үйлдэл хийлээ хэмээн тайлбарлан бичжээ.