БНХАУ-ын баруун хойд нутаг буюу Шинжаан Уйгарын өөртөө засах орны Хами аймгийн Бор Хөл казах өөртөө засах суманд өчигдөр газар хөдлөв. Чичирхийллийн хүч 5,3 магнитуд байв.

БНХАУ-ын баруун хойд нутаг буюу Шинжаан Уйгарын өөртөө засах орны Хами аймгийн Бор Хөл казах өөртөө засах суманд өчигдөр газар хөдлөв. Чичирхийллийн хүч 5,3 магнитуд байв. Хятадын газар хөдлөлийн төв чичирхийллийн голомм газрын гадаргаас 7 километрийн гүнд байсан гэж мэдээлжээ. Хохирлын талаар одоогоор ямар нэг мэдээ алга байна.
Монгол улсын Ховд аймагтай хиллэдэг тус сум 90 мянган хүн амтай бөгөөд хятад, казахуудаас гадна 1000 гаруй монголчууд аж төрдөг юм.