Халимагт 1000 хүнд 201 автомашин оногдож байгаа нь ОХУ-д 62 дугаарт орж буй үзүүлэлт гэж “Альфа Страхование” төв мэдээллээ. Оросын дундаж үзүүлэлт 1000 хүнд 249 төмөр хүлэг болж байна. Японтой хил залгаа алс дордонод энэ тоо 580 хүрч улсын хэмжээнд тэргүүлж байгаа юм.

Нэг мянган Москвачуудад 299 машин оногддог бол жагсаалтын эцэст хойд туйлд ойрхон байдаг Чукотын оршин суугчид 63 гэсэн үзүүлэлтээр сүүл мушгижээ.
Монголд энэ үзүүлэлт 150 орчим болж байна. Хүн амд эзлэх хүүхдийн тоо өндөр байгаа нь нөлөөлж байж магадгүй гэж Монголоо өмөөрсөн зарим эх сурвалж үүнийг тайлбарлаж байна.