Өчигдөр 15.55 цагийн үед Лос Анжелес хотын “Беверли Хилтон” зочид буудлын өрөөнөөс АНУ-ын дуучин Уитни Хьюстоны цогцос олджээ. Уг мэдээг цагдаагийн ажилтан Марк Розен мэдэгдсэн байна. Тэрээр мэдэгдэхдээ “Цогцосыг олоход түүний уруулнаас их хэмжээний цус гоожсон байсан” хэмээн мэдээлсэн аж.

Өчигдөр 15.55 цагийн үед Лос Анжелес хотын “Беверли Хилтон” зочид буудлын өрөөнөөс АНУ-ын дуучин Уитни Хьюстоны цогцос олджээ. Уг мэдээг цагдаагийн ажилтан Марк Розен мэдэгдсэн байна. Тэрээр мэдэгдэхдээ “Цогцосыг олоход түүний уруулнаас их хэмжээний цус гоожсон байсан” хэмээн мэдээлсэн аж. Харин цагдаагийн байгууллагаас үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна. Мөн цагдаагийн байгууллагаас дуучин Уитни Хьюстоныг сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах бодис, архи хэтрүүлэн хэрэглэж байсан нь үхэлд хүргэсэн байж болзошгүй хэмээн таамаглажээ. Түүнийг хар тамхи мансууруулах бодисонд донтоход түүний экс нөхөр Бобби Браун ихэд нөлөө үзүүлж байсан аж.
Уитни Хьюстон 1963 оны наймдугаар сарын 9-нд АНУ-ын Нью Жерси мужийн Нью-Арк хотод урлаг судлаач Жонн Рассель Хьюстон болон соло уран бүтээлч эмэгтэй Сисси Хьюстон нарын гэр бүлд мэндэлсэн тэрээр ийнхүү 48 насандаа таалал төгсчээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)