- Гурав хоногийн дараа гэгээн хайрын Валетины баярын өдөр болохгэж байна.
“Мон Бейкери” компаний хамт олон хосууддаа зориулж ямар бэлэг барьж байна вэ?
- Манай компани хэрэглэгчиддээ зориулж баяр болгоноор тусгайлан тохирсон багц бялууг гаргадаг. Одоо болох гэж байгаа гэгээн хайрын өдрөөр хосууддаа зориулж маш гоё багц бялуунуудыг гаргасан байгаа. Энэ нь ихэвчлэн “mousse cake” юм. “Mousse cake” гэдэг нь “ice cake” гэсэн ерөнхий нэртэй бөгөөд кекс бага орсон хагас хөлдүү бялуу юм. Энэ бялууг амссаны дараа салахын аргагүй байдаг. Яагаад гэвэл их гоё амттайгаас гадна тухайн бялуунд орсон жимсний амт, бүтээгдэхүүнүүд маш өвөрмөц мэдрэмжийг өгөх болно. Тэгэхээр хосуудад хамгийн тохирсон амттан юм.
- Бүтээгдэхүүн үйлдвэрлэх түүхий эд, материалаа хаанаас авдаг вэ?
- Энэ тал дээр үнэхээр их ач холбогдол өгч ажилладаг. Бүтээгдэхүүнийг амттай болгохын тулд түүхий эд хамгийн чухал байдаг шүү дээ. Тиймээс Итали, Герман, Солонгосоос маш өндөр үнэтэй түүхий эд, материал авч хэрэглэдэг.
- Валентины баярт зориулсан бялуу загвар, хэлбэрийн хувьд маш гоё, тохирсон байх ёстой шүү дээ. Бялууны загвар, дизайныг хэрхэн гаргадаг вэ?
- “Мон Бейкери” компани бялууны амт чанар дээр төдийгүй загвар, хэлбэр дээр маш их анхаарал хандуулдаг. Загвар, дизайн дээр Солонгосын туршлагатай мэргэжилтэн ажилладаг. Валентины баярт зориулсан бялуунуудын загварыг тусгайлан монголын залуус ямар хэлбэрийн, ямар өнгөтэй, ямар амттай бялуунд дуртай зэргийг судалж үзсэний үр дүнд гаргасан.
- Тэгвэл хосууд Валетинаас өмнө өөрсдөө ирж загвар дизайнаа гаргаж, захиалгаар бялуу хийлгэх боломжтой юу?
- Боломжтой. Өөрсдөө манайд ирж, бялуу хийдэг мэргэжилтнүүдтэй уулзаж, загвар дизайн, орц найрлагад нь юу хийх зэргээ тохирон хүссэн бялуугаа хийлгэж болно. Зөвхөн Валентинаар ч гэлтгүй хэзээ ч хамаагүй ирэхэд бид үргэлж нээлттэй, найрсагаар хүлээж авах болно. Бид гадны ур чадвартай багш нартай 1-3 жилийн гэрээ хийж ажилчдынхаа ур чадварыг байнга ахиулж ажилладаг. Үүний үр дүнд ч маш олон хэрэглэгчдийн итгэлийг хүлээж чадсан.
- “Мон Бейкери” компани хэзээнээс, ямар чиглэлээр үйл ажиллагаа
явуулж эхэлсэн талаар товч танилцуулна уу?
- “Мон Бейкери” компани анх 1998 онд хоёрхон хүнтэй байгуулагдаж байсан ч асар богино хугацаанд эрүүл, амттай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдийнхээ талархлыг хүлээж, өргөжсөөр одоо 60 гаруй ажилчинтай томоохон нэр хүндтэй, салбар, сүлжээ бүхий компани болоод байна. Манай компани байгуулагдсан цагаасаа шинэ технологиор Солонгосын алдартай талх, нарийн боов, бялууг үйлдвэрлэж ирсэн. Өдөр бүр хэрэглэгчиддээ шинэ бүтээгдэхүүнээр үйлчилж байна.
- Монголд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компани байдаг. “Мон Бейкери” компаний хувьд тэднээс хамгийн гол нь юугаараа давуу вэ?
- Бидний хамгийн гол давуу тал бол жинхэнэ, оригинал амттай бялуу үйлдвэрлэдэг. Тэр нь түүхий эд, материалаас шууд хамааралтай. Манай бялууг өөр үйлдвэрийн бялуутай харьцуулж харахад андашгүй, шал өөр байдаг. Хамгийн гол нь амттай, чанартай, өнгө үзэмжтэй бүтээгдэхүүнээр үйлчлэх нь чухал шүү дээ. Тиймээс хэрэглэгчиддээ “Мон Бейкери” компаниар үйлчлүүлээрэй гэж хэлье.
- Шилдэг, шинэ амттай бүтээгдэхүүнээр хэрэглэгчиддээ бэлэг барьж байдаг танай компаний хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсье.
- Баярлалаа. Хосууддаа сайхан
баярлаарай гэж танай сайтаар дамжуулан хэлье.





Хаяг: 3 дугаар хороолол, Ахуй үйлчилгээний ордны баруун талд “Мон Бейкери” компани.
Утас: 300842
Сэтгэгдэл (2)