Энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан Г.Батдэлгэр нарын таван хүнийг шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Тогоохүү, Э.Энэбиш, А.Цэлмэг, Л.Данзанноров, Ё.Өнөрбаяр, Г.Оюунцэцэг, С.Дондов, Э.Оюун нар оролцоно.

Энэ сарын 15-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хууран мэхлэх замаар нутаг нэгтнээ БНХАУ-д худалдсан Г.Батдэлгэр нарын таван хүнийг шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр М.Алдар, ерөнхий шүүгчээр Ч.Хосбаяр, Ш.Төгсгэрэл, улсын яллагчаар Ц.Насанбат, өмгөөлөгчөөр Б.Тогоохүү, Э.Энэбиш, А.Цэлмэг, Л.Данзанноров, Ё.Өнөрбаяр, Г.Оюунцэцэг, С.Дондов, Э.Оюун нар оролцоно. Тэдэнд холдогдох шүүх хурал өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар хоёр удаа хойшлоод байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т зааснаар биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, түүнчлэн биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлсээр үйлчилсэн, мөн 113 дугаар зүйлийн 113.3-т зааснаар хүнийг хил давуулан худалдаалсан, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн гэсэн зүйл ангиар буруутгаж буй. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол 2-15 жил хүртэл хорих ялаар шийтгэх аж.
Б.Чимэг