Өнгөрсөн сарын 4-ний шөнө БЗД-ийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Адмирал” зочид буудалд иргэн Г-г зүс таних Зоригоо гэгч нь хүч хэрэглэн, биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлджээ.

Өнгөрсөн сарын 4-ний шөнө БЗД-ийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Адмирал” зочид буудалд иргэн Г-г зүс таних Зоригоо гэгч нь хүч хэрэглэн, биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлджээ. Гэвч тэрээр өнөөдрийг хүртэл хаана байгаа нь тогтоогдохгүй байгаа аж. Зоригоо гэгч нь бор дугуй царайтай, давхараатай алаг нүдтэй, махлаг биетэй, 167 см өндөр нуруутай, 25-26 орчим настай, тухайн үед хар өнгийн алъъяаскан богино куртиктай, саарал өнгийн ноосон малгайтай, бор өнгийн богино түрийтэй гуталтай явсан ба оршин суух хаяг тодорхойгүй. Иймд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс түүнийг эрэн сурвалжилж байна.
Б.Чимэг