Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа энэ сарын 15-ны өдөр дуусгавар болж байгаа. Мөн албан тушаалтнуудын 90 хувь хөрөнгө орлогоо мэдүүлсэн талаар АТГ-аас өнгөрсөн лхагва гаригт мэдэгдсэн.

Төрийн албан тушаалтнуудын хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа энэ сарын 15-ны өдөр дуусгавар болж байгаа. Мөн албан тушаалтнуудын 90 хувь хөрөнгө орлогоо мэдүүлсэн талаар АТГ-аас өнгөрсөн лхагва гаригт мэдэгдсэн. Харин Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Батсайханыг хөрөнгө орлогоо буруу мэдээлсэн хэмээн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн “Атрын III” аянд зориулсан санхүүжилтээс төсвийн байгууллагын ажилчдын цалинг барьцаалан, 200 сая төгрөгийн зээлийг хууль бусаар авсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа аж.
Б.Чимэг