Маргааш 10.00 цагаас МҮЭСТО-нд МАХН, МҮАН болон бусад нам эвсэл иргэний хөдөлгөөнүүдийн хамтарсан нээлттэй хуралдаан болно.

Маргааш 10.00 цагаас МҮЭСТО-нд МАХН, МҮАН болон бусад нам эвсэл иргэний хөдөлгөөнүүдийн хамтарсан нээлттэй хуралдаан болно. Уг нээлттэй хуралдаанд монгол орны өнцөг булан бүрээс сонгогдон ирсэн МАХН, БНН, МҮАН, МНН, МЛН, МАХөдН, Монголын эмэгтэйчүүдийн холбоо, эрс шинэчлэл хөдөлгөөн, Миний монголын газар шороо хөдөлгөөн, Үндэсний хас хөдөлгөөн, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын төлөө зүтгэе хөдөлгөөн, тусгаар тогтнол эвсэл, Амлалт нэхэх ард түмний холбоо, Монгол цэргийн бэлтгэл хүчний холбоо, Даяар монгол хөдөлгөөн, алтан ураг Чингүнжав сан ТББ, иргэдийг гэмт халдлагаас хамгаалах төв ТББ, Гонгоржавын бошигт сан, стратеги судлалын хүрээлэн ТББ, Тусгаар тогтнолын төлөө нэгдэгсэд, нийгмийн хүч либериал залуучуудын холбоо зэрэг нам, хөдөлгөөн, эвсэл, холбоо, ТББ-уудын төлөөлөл ирж оролцоно.
Их хуралдайгаар үндэсний аюулгүй байдалд тулгамдаж буй өнөөгийн асуудлууд, УИХ-аас саяхан баталсан сонгуулийн хуулийг шүүн хэлэлцэхийн зэрэгцээ хэрхэн шийдвэрлэх цаашид хийх ажлынхаа талаар өрнүүн ярилцах юм байна.
Б.Чимэг