МАХН 21 аймагт байгаа мянгатын дарга нарыг урьж авчран өөрийн байрандаа хоёр өдрийн сургалтыг явуулж байна. Сургалтанд 21 аймгаас уригдан ирсэн 50 гаруй зочид төлөөлөгчид оролцож байгаа юм. Сургалтанд МАХН-ын ЕНБД Н.Удвал, МАХН-ын нарийн бичгийн дарга Л.Цог болон бусад дарга нар ирж МАХН-ын үйл ажиллагааны ойрын зорилтууд, МАХН-ын Хяналт, Ёс зүйн хорооны дүрмийн зарим зүйл заалтын тайлбар, Ёс зүйн дүрмийн тухай сонирхолтой илтгэл тавьж ярилцсан байна. Өнөөдөр төрийн олигархи дэглэм, түүний хор уршигийн тухай, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын тухай, Уул уурхайн үйлдвэрлэлээс монгол орны нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмэр, үр өгөөж, баялгийн хараал, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмууд, түүнийг хэн зөрчдөг вэ? Монгол улсын төр засгаас явуулж байгаа бодлого, үйл ажиллагааны сул тал, түүний үр дагавар зэрэг сэдвүүдээр лекц уншиж санал солилцох юм байна.
Б.Чимэг