Өнгөрсөн баасан гаригт “Зоос” банкны захирал Ш.Чуданжийд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцжээ. Хуралд зээлдэгч нараас хүн оролцоогүй бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч нар оролцсон байна.

Өнгөрсөн баасан гаригт “Зоос” банкны захирал Ш.Чуданжийд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцжээ. Хуралд зээлдэгч нараас хүн оролцоогүй бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч нар оролцсон байна. Ш.Чуданжий болон тус банкны ТУЗ-ийн дарга Д.Батбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйл анги болон 156 зүйл ангид заасан үндсэлэлээр шүүсэн аж. Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, Ш.Чуданжийг бусдын их хэмжээний хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил хорих ял оноожээ. Гэвч 2009 онд баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн зүйлчлэлд хамруулан хорих ялыг хэрэгсэхгүй болгосон байна. Харин түүгээр 1.6 тэрбум төгрөгийн хохирлыг төлүүлэхээр болжээ.
Б.Чимэг